Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал түр завсарлалаа
Хөгжлийн Банкны гэх хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө Улаанбаатар чуулгын байранд үргэлжилж байна. Хөгжлийн Банкны гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн өмгөөлөгч нар шинжлэн судлах материалаа өнөөдрийн шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байна.
Хэргийн оролцогч талуудын байр суурийг шүүх бүрэлдэхүүн сонсож, тэдний санал хүсэлттэй холбогдуулан зөвлөлдөхөөр хуралдаан түр завсарласан юм.
Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, хэргийн оролцогчдын саналын талаарх шийдвэрээ танилцуулснаар Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал 13:50 цаг хүртэл түр завсарлав.