БНХАУ-н иргэнийг хөнөөхийг завдсан зэвсэглэсэн 20 орчим иргэний хэргийг мөрдөн шалгаж байна

Эрүүгийн цагдаагийн албанд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Э.Бошигтоос албан бичгээр ирүүлсэн “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 орчим хүмүүс бүлэглэн, зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж БНХАУ-н иргэн Эрдэнэтогтохыг ална” гэж заналхийлсэн гэх утга бүхий Г-315 дугаарт бүртгэгдсэн гомдол мэдээлэл,

Иргэн Б.Цогтбаатараас албан бичгээр гаргасан “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ны ажилчид, жолооч нар руу 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд 20 гаран гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэх утга бүхий Г-316 дугаарт бүртгэгдсэн гомдол мэдээллүүдийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар дээрх гомдол мэдээлэлд Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байсан болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг холбогдуулан мэдүүлэг авсан, дуудсан, шалгасан зүйл байхгүй байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *