| |

III Чарльз хааны титэм өргөх ёслол ирэх сард болно

Их Британийн хаан III Чарльзын титэм өргөх ёслол ирэх сарын 6-ны өдөр Лондон хотын “Westminster Abbey”-д болох юм. Өмнө нь тус улс 1953 онд титэм өргөх ёслол хийж хатан хаан агсан II Элизабетыг өргөмжилж байсан. Чарльзтай хамт түүний эхнэр Камиллаг хатанд өргөмжлөх юм.

III Чарльз титмийг хүлээн авснаар Английн сүмийн тэргүүн болох аж. Үүнийг тохиолдуулан Их Британид тавдугаар сарын 8-ны даваа гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгосон байна. Тус титэм өргөх ёслолд гадаад дотоодын нэр бүхий 2 мянга гаруй эрхмүүд оролцоно. Хунтайж Харри тэрхүү ёслолд оролцох боловч түүний эхнэр Меган АНУ-д үлдэнэ. Их Британи улсын титэм өргөх ёслол сүүлийн мянга гаруй жилийн турш ижил уламжлалтай явсаар иржээ. Харин энэ удаагийн ёслол нь 1953 оны титэм өргөх арга хэмжээтэй харьцуулахад цар хүрээгээр бага болох аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments