|

Хиймэл оюун ухааныг ашиглан өвчтөн болгонд эм тохируулах технологийг туршиж байна

Израилын нийслэл Тел Авивт үйл ажиллагаа явуулдаг “Genetika+” фирм нь хиймэл оюун ухааны тусламжтай өвчтөн болгонд тусгайлан сэтгэл гутралын эсрэг эм сонгодог технологийг туршиж байна. Тус компани нь 2018 онд үүсгэн байгуулагдаж Европын Холбооны Судалгааны консул болон Инновацын консулаас санхүүжилт авч чаджээ.

Genetika+” фирм өвчтөний цусны сорьцоос үүдэл эсийг гарган авч мэдрэлийн эс болгон хөгжүүлдэг аж. Үүний дараа тэдгээр мэдрэлийн эс дээр сэтгэл гутралын эсрэг эмийг туршиж эс хэрхэн хариу үйлдэл үзүүлж, өөрчлөгдөж байгааг ажиглана. Энэхүү эсийн өөрчлөлтийн мэдээллийг өвчтөний генетикийн мэдээлэл, өвчний түүхтэй хавсруулж хиймэл оюун ухаанд өгөгдөл болгон өгснөөр тохирох эмийг сонгуулдаг байна. Энэхүү технологийг “Genetika+” компани ирэх жилд зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.

Эх сурвалж: BBC News

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *