ҮЙЛ ЯВДАЛ: Хууль зөрчиж барьсан 16 давхар орон сууцыг зогсоож, Улсын комиссыг түтгэлзүүлсэн талаар мэдээлнэ
Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ӨВ: ГАР БИЧМЭЛ БА АРХИВЫН БАРИМТЫН ЦУГЛУУЛГА” сэдэвт 6 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
09:00-17:00 цагт: НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвүүдээс иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.
10.00 цагт: АТГ-д: Түлэнхийн эмнэлгийн С блокны газар дээр хууль бусаар баригдсан 12 давхар орон сууцыг битүүмжлэх, борлуулалтыг зогсоох, Геронтлогийн төв эмнэлэгийг царцаасан Арево энтернэйшнил ХХК-д орсон 21,5 тэрбум-н санхүүжилт, гүйцэтгэлийг шалгуулахаар гомдол гаргана.
11.00 цагт: УЕПГ-ын дэргэдэх Сургалт-судалгааны хүрээлэнд: Прокурорын байгууллагаас оны эхний улиралд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна. Мөн Нийслэлийн прокурорын газраас хянасан зарим хэргийн шийдвэр, явцын талаар Утас: 9290-0007.
11.00 цагт: ШУА-д: Эрдэмтдийн үг цуврал лекцээр “Шинэ эдийн засаг” сэдвээр доктор, академич Б.Батхишиг илтгэл тавина.
12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Бүрэн Өргөө” барилгын компаниас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12.00 цагт: Захиргааны хэргийн шүүхэд: Хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээгүйжүүлгийн эмч О.Энхмаа нь хууль зөрчиж барьсан 16 давхар орон сууцыг зогсоож, Улсын комиссыг түтгэлзүүлсэн талаар мэдээлнэ. Утас: 8882-4051, 9974-8016.О.Энхмаа нь хууль зөрчиж барьсан 16 давхар орон сууцыг зогсоож, Улсын комиссыг түтгэлзүүлсэн талаар мэдээлнэ. Утас: 8882-4051, 9974-8016.
16.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Япон сан болон Японы ЭСЯ-наас зохион байгуулж буй “Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн”-гийн нээлт болно.