“Жи Тайм”-ын хохирогчид хохирлынхоо 30 хувийг авахыг шүүхийн байгууллагаас санууллаа
“Жи Тайм Корперэйшн” ХХН-ийн хохирогчдод хандан нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар (ШШГГ)-аас мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал, “Жи Тайм”-ын хохирогчид холбогдох бичиг баримтыг нийслэлийн ШШГГ-т бүрдүүлж, 30 хувийн хохирлын мөнгөө авч болох аж.
Тус мэдэгдэлд “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн магадлал, Улсын Дээд Шүүхийн 2021 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 354 дүгээр тогтоолын дагуу олгож буй 30 хувийн хохирлын мөнгийг хүлээн аваагүй хохирогч нар нийслэлийн ШШГГ-т иргэний үнэмлэхийн хуулбар, банкны дансны тодорхойлолтоо бүрдүүлэн ирж, хохирлын мөнгөө хүлээн авна уу” гэжээ.