Х.Нямбаатар: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хохирлоо нэхэмжлэх боломжтой гэж мэдээллээ.

Тэрээр “Энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурорын газарт ЦЕГ-аас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн.

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэж байна

1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгаж эхэлж байна. Энэ бол олон улсын хүний эрхийн байгууллагуудын цаашид судалж, дахиж ийм үйлдэл гаргахгүй байх үйлдэл. Хүчээр хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүсэн хэргийг цаашид судална. Мөн улс төрийн зорилготой энэ хэргийг шалгана.” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *