Америк эмэгтэй айлын зогсоол руу андуурч орсны улмаас буудуулж нас баржээ

АНУ-д хэсэг найзууд хамт машинтай явж байхдаа айлын зогсоол руу андуурч ороход гэрийн эзэн нь гал нээсний улмаас нэг эмэгтэй нас барсан хэрэг гарчээ. 20 настай Кайлин Жиллис Нью Йорк мужийн Хеброн тосгонд гурван найзтайгаа явж байхдаа харамсалтайгаар нас барсан байна.

Гэрийн эзэн 65 настай Кевин Монахан машин зогсоолоос нь гарж байхад гал нээжээ. Тус хэрэг болсны дараа Жиллисийн найзууд ойролцоо тосгон руу тусламж эрж очсон ч хэтэрхий оройтсон байсан аж Энэхүү хэргийн хэвлэлийн бага хурал дээр шериф Жеффри Мюррэй “Найзынхаа гэрийг хайж явсан хүмүүс айл андуурч зогсоол руу ороход гэрийн эзэн нь гал нээсэн харамсалтай хэрэг” хэмээжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *