|

Дуучин Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө 3D хосолсон амьд тоглолтоо толилуулна

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, Батмөнхийн Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний хувьд жил бүрийн төрсөн өдрөөрөө сонсогч фенүүдтэйгээ учран золгож, хөг аялгуу түгээдэг.

Энэ жилийн хувьд “Saraa’s live concert” нэртэй тоглолтоо дөрөвдүгээр 29-ний өдрийн 17:00 цагаас ганцхан удаа хийхээр болжээ. 3D гэрлийн үзүүлбэр хосолсон амьд хөгжмийн тоглолт “UG Arena” өргөөнд нижгэр болох нь.

Тоглолтынхоо талаар тэрбээр “Анх ая зохиогч Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ангирмаа найзынхаа санаачилгаар төрсөн өдрийн тоглолтоо хийж эхэлсэн. Дууг маань сонсдог бүх насныхандаа зориулан 30 орчим дууг дуулахаар бэлтгэлээ. Тоглолтод ая зохиогч дуучин Б.Чойжоо, Наки болон бусад хамтлаг, дуучин оролцохоор болсон” хэмээн ярилаа.

Ташрамд дурдахад поп хатагтай Б.Сарантуяа тун удахгүй бүүвэйн дууны цомог гаргах болсноо сонсогч фенүүддээ зарласан юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments