Суданд 24 цагийн турш гал зогсоох болжээ
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Суданы нийслэлд “Rapid Support Forces” нэртэй зэвсэгт бүлгэм болон тус улсын цэргийн хүчин хоёр мөргөлдөөн үүсгэсэн билээ. Үүний улмаас тус хотын Картум бүсийн оршин суугчид ундны ус, гэрэл цахилгаангүй болсон байгаа юм. Мөн нийслэл даяар эмнэлгүүдийн эм, багаж хэрэгслийн нөөц шавхагдахад тулаад буй.
Хоёр талын хооронд үүсгэсэн гал зогсоох 24 цагийн хугацаа нь Суданы цагаар 18:00 минутаас эхэлсэн байна. Энэхүү богино хугацаанд мөргөлдөөний улмаас хохирсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх юм. Тус улсын нийслэлээс Япон, Кени улсууд иргэдээ татаж авах шийдвэр гаргасан. Герман мөн адил шийдвэр гарган гурван онгоц Судан руу нисгэсэн ч гал зогсоох тохиролцооны өмнө хоёр талын мөргөлдөөн ширүүссэн тул тэрхүү ажиллагааг цуцалсан юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ