Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ирэх долоо хоногт АНУ-д айлчилна

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл ирэх долоо хоногийн даваа гарагаас (2023.04.24) бямба гарагийн (2023.04.29) хооронд АНУ-д айлчлал хийхээр болжээ. Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа өсөж хөгжсөний 70 жилийн ойн баяртай давхцах талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгджээ.

Юн Сок Ёл болон Жо Байден нарын уулзалт айлчлалын эхний өдөр Цагаан Ордонд болно. Харин мягмар гарагт тэрбээр Конгрессын өмнө үг хэлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Дэд Ерөнхийлөгч Камала Хэрристэй уулзах юм. Үүний дараах өдрүүдэд Юн Массачусетсийн технологийн институт, Харвардын их сургууль гэх мэт газруудад очих төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: Korea Times

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *