“Netflix” аккаунтын нууц үг хуваалцахтай тэмцэх ажлаа удахгүй эхлүүлнэ
“Netflix” компани аккаунтын нууц үгээ хуваалцан дундаа хэрэглэдэг явдалтай тэмцэнэ гэдгээ удаан хугацааны турш мэдэгдсээр ирсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард “Netflix” компани зөвхөн нэг айлын IP хаягаас л өөрийн аккаунтруу орох эрхтэй болгох өөрчлөлт нэвтрүүлэх талаар веб сайт дээрээ байршуулсан нь олны шүүмжлэлийг их дагуулсан юм.
Олон нийтийн дургүйцэл их байсан тул “Netflix” веб сайт дээрээ оруулсан тэрхүү мэдээллээ алдаатай байсан, тийм арга хэмжээ авахгүй гэж залруулга хийсэн. Тэгвэл тус компани нууц үг хуваалцахтай тэмцэх шинэ арга хэмжээ авч байгаа нь аккаунт дундаа ашигладаг хүмүүсээс нэмэлт төлбөр авах аж. Одоогийн байдлаар 100 сая гаруй хүн нууц үгээ солилцож “Netflix” ашигладаг гэх тооцоо байгаа юм. Гэвч энэхүү шинээр гаргасан шийдвэр ч гэсэн олон нийтэд тийм ч таатай хүрэхгүй шинжтэй байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ