|

Хойд туйлын тэнгэрт хачирхалтай мушгиа туяа үзэгджээ

АНУ-ын Аляск мужид өнгөрсөн баасан гарагийн (2022.04.14) шөнөөс бямба гарагийн өглөө (2022.04.15) хүртэл тэнгэрт хачирхалтай мушгиа туяа үзэгдсэн байна. Тус үзэгдлийн гэрэл зураг интернэтээр тархаж олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. Зарим хүн энэхүү туяаг харь гарагтай холбоотой гэж хэлсэн бол өөр хэсэг хүмүүс туйлын туяаны ховор үзэгдэл гэж бодож байна хэмээжээ.

Харин Аляск дахь Фэйрбанксын их сургуулийн сансрын физикч Дон Хэмптон энэхүү туяаг пуужингийн түлш шаталттай холбоотой гэсэн байна. Тэрбээр орон нутгийн телевизэд “Интернэт дээр бага зэрэг мэдээлэл хайж үзсэний үр дүнд энэхүү үзэгдлийг SpaceX компанийн Калифорни мужаас хөөргөсөн пуужинтай холбоотой гэдгийг илрүүлсэн” гэж тайлбарласан юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments