НАТО-н Ерөнхий нарийн бичгийн дарга Украинд гэнэтийн айлчлал хийв

Пүрэв гарагт (2023.04.20) НАТО-н Ерөнхий нарийн бичгийн дарга Жен Столтенберг Киев хотноо гэнэтийн айлчлал хийсэн байна. Володимир Зеленський түүнийг хүлээн авч хэвлэлийн бага хурал хийхдээ “НАТО-н гишүүн орнуудын иргэдийн олонх мөн Украинчуудын олонх манай улсыг тус холбоонд элсүүлэхийг дэмжиж байгаа тул зохих шийдвэр гаргах цаг нь болсон” хэмээжээ.

Үүнд Столтенберг “Украины ирээдүй Евро-Атлантын бүстэй холбоотой, Украины ирээдүй НАТО-д бий, бүх холбоотон орнууд үүнтэй санал нэг байгаа” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр Зеленськийг ирэх долдугаар сард болох НАТО-н уулзалтад оролцохыг урьжээ. Энэхүү айлчлалын дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украин НАТО-д элсэх нь ОХУ-н аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг гэсэн байна.

Эх сурвалж: DW

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *