Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хүүхдүүд их өртжээ

2023 оны нэгдүгээр улирлын байдлаар гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 271 үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 97 хувиар, хүний биед халдах зөрчил 17,248 удаа үйлдэгдсэн нь 6.2 хувиар, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 2,365 удаа үйлдэгдсэн нь 6 хувиар тус тус буурчээ.

Харин хүүхдийн эрхийг зөрчих, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил тус бүр 8 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 6.6 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна хэмээн прокурорын байгууллагаас мэдээллээ.

Эрүүл мэндийн болон бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хүүхдүүд их өртсөн байна.

Хүүхэд хохирсон 1,417 хэрэгт хяналт тавьж, 242 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, үүнээс 1,046 буюу 73.8% нийслэлд, 370 буюу 26.2% орон нутагт үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчоор тогтоогдсон 1,457 хүүхдийн 4.7% нь 8 хүртэлх, 27.8% нь 8-13, 67.5% нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол эрэгтэй 708, эмэгтэй 749 хүүхэд байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *