Үс бууралтахыг зогсоож, залуу өнгөөр нь хадгалах боломжтойг эрдэмтэд судалжээ

Америк эрдэмтэд нас ахих тусам үс яагаад бууралтдаг шалтгааныг олж нээсэн байх магадлалтай гэдгээ мэдэгджээ. Нью-Йоркын их сургуулийн эрдэмтэд хулгана дээр явуулсан судалгааны үр дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Хулгана үсний өнгийг хүний үсэнд өнгө оруулдаг эс үүсгэдэг учраас эрдэмтэд хулганыг сонгожээ.

Тэгвэл яагаад үс бууралтдаг вэ? Шинэ үс нь үсний фолликулаас ургадаг. Тэрхүү фолликул дотор үсэнд өнгө оруулдаг меланоцит эсүүд оршдог байна. Шинэ үс ургахтай зэрэгцэн меланоцитүүд ч мөн адил шинээр үүсдэг аж. Нас ахих тусам энэхүү меланоцит эсийг үүсгэдэг үүдэл эсний үйл ажиллагаа буурч шинээр бүрэн хөгжсөн меланоцит үүсгэхээ больдог байна. Энэхүү судалгаа нь үс бууралтахыг зогсоож, буцаад өнгө оруулах эмчилгээ ирээдүйд хийх боломж үүсэж магадгүйг харуулсан талаар эрдэмтэд дурдсан юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *