Сэлэнгэ аймгийн Ерөө суманд уул уурхайн нөхөн сэргээлт хийж эхэллээ
2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт нийт 1025.4 га талбайд хийх уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн БОАЖГ, “Оюу толгой” ХХК-ийн байгаль орчны ажлын хэсэгтэй хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг нэртэй газарт 2022 онд хийсэн 110 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн байдалтай танилцсан аж.
Энэ үеэр 2023 онд хийх үлдсэн 224.7 га талбайн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэв. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажлын хэсэгтэй хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харганат, Могой гол нэртэй газарт 800.7 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн ажлын нээлтийг хийжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Толгойтын гол, Их Өлөнт нэртэй газруудад 2021, 2022 онд уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд хийгдсэн Толгойтын голын 58 га, Их Өлөнт нэртэй газарт хийгдсэн 129 га талбайн нөхөн сэргээлт хийсэн талбайд ажиллав.