|

АНУ-ын эмч нар нүдний үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ

УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасаг АНУ-д төвтэй “Virtue Foundation” сан хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 14 дэх жилдээ АНУ-ын зочин профессор эмч нар Монголд ажиллах гэж байна.

Эмч нар 2023 оны тавдугаар сарын 12-27-ны хооронд УНТЭ-т ажиллана.

Дараах чиглэлээр үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

1. Нүдний нөхөн сэргээх мэс засал

2. Глауком

3. Нүдний эвэрлэг бүрхүүл

Зочин эмч нарт үзүүлэх шаардлагатай иргэдийг УНТЭ-ийн Амбулаторийн С318 өрөөнд бүртгэж авна гэж УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасгаас мэдээллээ. 

Similar Posts

2 Comments

  1. УНТЭ гэж аль энмнэлэг вэ яаж бүртгүүлхүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *