Согтуу жолооч санаатайгаар хүн дайрч, амь насыг нь хохироожээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд “Санаатайгаар хүн дайраад зугатсан байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03 цаг 46 минутад бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 30 настай, эрэгтэй “Г” гэгч нь согтуурсан үедээ 29 настай, эрэгтэй “З” гэгчийг Hyundai маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрч амь насыг нь хохироож зугатсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.