95 настай Их Британи эрэгтэй үлээвэр хөгжим хамгийн олон жил тоглосон хүнээр шалгарчээ
Их Британи улсын Хэйж тосгонд амьдардаг 95 настай Том Стрийт үлээвэр хөгжмийн хамтлагт хамгийн олон жил тоглосон хүнээр шалгарч, Геннисийн дээд амжилт тогтоосон байна. Тэрбээр Хэйж тосгоны “Silver Band”-д 82 жил 332 хоног тромбон хөгжим тоглосон аж.
Ноён Стрийт анхны хөгжмийн зэмсгээ таван настай байхдаа авч, 14 хүрээд хамтлагтаа элсэж орсон байна.Түүнийг 21 настай ач хүү хамтлагийнх нь бэлтгэл хийдэг өрөө рүү дагуулж ирэхэд Геннисийн дээд амжилтын ажилтан Стрийтэд өргөмжлөлийг гардуулан өгчээ. Тэрбээр өргөмжлөлийг хүлээн авсны дараа “Юу болоод байгаа юм болдоо гэж бодсон. Өрөөнд надтай хамт хөгжим тоглосон найзууд маань бүгдээрээ цугларсан байсан” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ