Л.Баттөр: Нэвтрүүлэгч Ч. Ичинхорлоо аав, ээжийгээ өөрөө сахих боломжгүй гэдгээ хэлээд гарсан

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр Шадар Сайд С.Амарсайханы эхнэр дүрэм журам зөрчиж, улаан бүсээс гарсан тухай асуудлаар тайлбар хийлээ.

Тэрээр “Үйлчлүүлэгчийн тухай дэлгэрэнгүй мэдээллтийг дэлгэх боломжгүй. Гэхдээ үүсээд байгаа нөхцлөөс шалтгаалан тодорхой тайлбар хийх хэрэгтэй хэмээн үзлээ. Өвчтөн буюу Ичинхорлоогийн аав нь хавсарсан, хүнд өвчэй байсан тул охин нь сахиурын үүргээр 2 цаг орчим хамт байж сахисан хэдий ч өөрөө цаашдаа сахих боломжгүй боллоо, гаргаж өгөөч гэж хүсэлт тавьсны үндсэн дээр эмнэлгээс журмын дагуу гаргасан. Улаан бүсээс гараад яаралтай хөл хорионд орсон.

Бүх зүйл журам дүрмийн явагдаж байгаа. Мөн үүнтэй адил иргэд ч бас хүнд зэргийн өвчтөнүүдийг сахиж эсвэл хүсэлт тавьснаар улаан бүсээс гарч, хөл хорионд орж болно.” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *