|

Илон Маскийн хөрөнгө нэг өдрийн дотор 13 тэрбум ам.доллароор буурчээ

Өнгөрсөн 24 цагийн дотор “Tesla” компанийн хувьцааны ханш буурч, “SpaceX” компанийн “Starship” онгоц дэлбэрч, “Twitter” мөн томоохон өөрчлөлт хийсний улмаас Илон Маскийн хөрөнгө нэг өдрийн дотор 13 тэрбум ам.доллароор буурсан байна.

Эдгээр гурван хүчин зүйлсээс “Tesla”-гийн хувьцаа унасан нь түүний хөрөнгийн уналтын ихэнх хувийг бүрдүүлжээ. Пүрэв гарагт (2023.04.20) тус компанийн хувьцаа 9.75 хувиар буурч 162.99 ам.доллар болсон байна. Одоогийн байдлаар Маскийн 163.9 тэрбум ам.долларын хөрөнгө нь түүнийг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын хоёрт оруулж байгаа юм. Харин дэлхийн хамгийн баян хүн бол Франц гаралтай Бернард Арнаулт бөгөөд “Bloomberg Billionaire Index”-с харвал тэрбээр 241 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.

Эх сурвалж: Financial Times

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *