Судан улсад амьдардаг гадаад иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

Суданд оршин суудаг АНУ, Их Британи, Франц болон БНХАУ-ын иргэд, дипломатуудыг нисэх онгоцоор нүүлгэн шилжүүлнэ хэмээн тус улсын зэвсэгт хүчин мэдэгдсэн байна. Армийн генерал Фаттах аль-Бурхан нүүлгэн шилжүүлэлтийн ажлын аюулгүй байдлыг хангах тохиролцоонд хүрснээ өнөөдөр мэдэгджээ.

Фаттах “Rapid Support Forces” нэртэй зэвсэглэсэн сөрөг хүчний генералтай эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байгаа юм. Тэрхүү зэвсэгт мөргөлдөөн намдах шинжгүй байгаа учир Суданаас иргэдээ татаж авах ажиллагааг улс орнууд эхлүүлсэн. Бямба гарагт (2023.04.22)Саудын Араб 150 хүн тус улсаас татан авсан байна. Тэрхүү 150 хүн дунд бусад улсын дипломатууд, албан тушаалтнууд багтсаныг Саудын Арабын Гадаад хэргийн яам мэдээлжээ. Хоёр зэвсэгт хүчний үүсгэсэн мөргөлдөөний улмаас 20 мянга гаруй Суданчууд хөрш Чад улс руу дүрвэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *