Уулын Карабахд хоёр тал гал нээсэн гэв
Арменийн Батлан хамгаалах яам Азербайжаны тал Уулын Карабахд гал нээж Артём Погхосян нэртэй цэргийн амь насанд хүрсэн гэж ням гарагт (2023.04.24) мэдээлсэн байна. Үүнийг Азербайжан үгүйсгэж, Арменийн зэвсэгт хүчин цэргүүд рүү нь гал нээсэн хэмээжээ. Мөн ням гарагт Азербайжан Уулын Карабах руу ордог цорын ганц зам дээр шалган нэвтрүүлэх төв байгуулсан байна.
Олон улс Уулын Карабахыг Азербайжаны нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрдөг ч тус бүсийн 120 мянга гаруй оршин суугчдын ихэнх нь Армени үндэстнүүд байдаг юм. Азербайжан Хакари гүүр дээр шалган нэвтрүүлэх төв үүсгэсэн нь 2020 байгуулсан гал зогсох гэрээг ноцтой зөрчиж буй хэрэг хэмээн ОХУ-ын энхийг сахиулах цэргүүд тус гүүрийг удирдлагадаа авах хэрэгтэй гэжээ. Харин Азербайжаны тал “Хилийн хамгаалалтыг бэхжүүлж тус авто замаар аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь Азербайжаны засгийн газрын эрх” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
Really great info can be found on web site.Money from blog