Нийт нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цухуйгаагүй.

Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Өмнөговь, Дундговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.

Сэлэнгийн нийт, Булганы ихэнх, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар дунд, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Өмнөговийн Манлай, Дорнодын Баянтүмэн, Баяндун, Булган, Хэрлэн, Хөлөнбуйр, Баян-Уул, Чулуунхороот, Гурванзагал, Халхгол, Цагаан-Овоод хэвийн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments