Э.Сумъяабат начин түрүүлж, О.Хангай аварга үзүүрлэв

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.

Улсын аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва нар болон Мөнххаан сумын харьяат, улсын заан, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, улсын начин Бо.Батжаргал, аймгийн арслан Ж.Чулуунжав, аймгийн заан Т.Дорж  нарт тус сумаас хүндэтгэл үзүүлсэн бол Мөнххаан сумаас төрөн гарсан улсын заан Н.Думаа,  Л.Нямбуу нарын нэрэмжит шагналыг аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Д.Ням-Очир нарт, өсөх идэр начин С.Жамбын нэрэмжит шагналыг аймгийн хурц бадрангуй арслан О.Баярхүүд тус тус гардууллаа.

Энэ барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *