|

Төрийн өмчит компанийн 84 ТУЗ-ийн гишүүний цалинд 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг 500 сая төгрөг болгож танасан

“Шилэн” ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайтад төрийн өмчит объектуудын түрээс, ЖДҮХ сангийн зээлийн үлдэгдлийн мэдээллийг байршуулсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Шүүр ажиллагааны хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн уридлагаар төрийн өмчит компаниудын засаглалыг засаж илүүдэл элдэв данхар бүтцийг арилгах шийдэл шийдвэрүүд үр ашгаа өгч байгаа. Эрдэнэс Монголын охин хараат хамаарал бүхий компани, ТӨҮГ төслийн нэгж нийт 39 байгууллагын  хуулиар ТУЗ-тэй байх шаардлагатай 5-аас бусдыг нь татан буулгасан. 12 компанийн 84 ТУЗ-ын гишүүний зардал 2023 онд 2 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байсныг 500 сая төгрөг болгож 4 дахин буулгаж 75 хувиар хэмнэж чадсан. Цаашид бүх төрийн өмчид компанийн ТУЗ-ийн данхар бүтцийг бүхэлд нь засаж өөрчлөн байгуулалт хийснээр 30 гаруй тэрбум төгрөгийг хэмнэхээр Д.Амарбаясгалан даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ 5Ш ажиллагаа хоорондоо нягт холбоотой байна гэдгийг хэлье” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *