Ч.Ичинхорлоо: Том асуудал болно гэж бодолгүй яарч тэвдэн гарсандаа хүлцэл өчье!
Олны дургүйцлыг хөдөлгөөд буй Шадар Сайдын эхнэр, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо өөрийн цахим хаяг дээрээ болсон асуудлын тухай бичжээ.
Тэрээр: Сүүлийн 2-3 жил миний аав үхэл амьдралтай тэмцэн хэдэн ч удаа түргэн тусламжаар сэхээн амьдруулахад оров доо. Аав маань зүрхний маш хүнд өвчтэй ,амьсгалын дутагдалд байнга ордог гэртээ ч хүчилтөрөгчийн аппараттай 100% хүний асаргаанд байдаг юмаа. Миний эргэн тойрныхон бүгд мэднэ ээ.
Хэнд ч хэлээд ирдэггүй энэ аймшигт өвчнөөр аав ээж минь өвдөж үхэл амьдралтай цаг минут тутам тэмцэж байна. Би аавыгаа ачит эмчийн гарт хүлээлгэн өгөх зайлшгүй шаардлагын улмаас эмнэлэгт хүргэж өгөөд халдвар хамгааллын дүрэм журмын дагуу голомт гарсан аавынхаа гэрт тусгаарлагдаад байгаа. Энэ асуудал олон нийтэд буруу зөрүү ойлголт өгч, дургүйцлийг төрүүлэх хэмжээний том асуудал болно гэж бодолгүй яарч тэвдэн явсандаа ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ!
Амьсгалах мөч бүртээ амьдралын төлөө тэмцэж байгаа аав ээжийг минь тайван орхиоч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Амьдралын жаргал зовлонг бүтэн жаран хамтдаа туулсан хайртай ижий ааваа хурдан эдгээсэй гэж бурхандаа залбирч суунадаа гэжээ.