Х.Ган-Ялалт: 281 тэрбум төгрөг халаасалсан С.Бямбацогттой холбоотой баримтыг дэлгэлээ, одоо хэрхэн шалгахыг харах л үлдлээ
Мөрч.мн сайтын сэтгүүлч Х.Ган-Ялалт өнөөдөр /2023.04.23/ Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогттой холбоотой ноцтой баримтуудыг дэлгэж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон тухай мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ тухайгаа “Олон олон баримтыг бэлтгэж нэгтгэж мэдээлэлд анализ хийж эх сурвалжаас олдсон баримтуудаа нягталж удаан ажилласан багийн маань ажлын бидний зүгээс хийх нэгдүгээр үe нь дуусаж хянаж шалгах, тогтоох Хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Бид матeриалаа хүлээлгэн өгөөд ч зүгээр суухгүй ээ, шөнө дунд, өглөө гэх мэтээр холбогдож нэмэлтээр мэдээлэл өгч байгаа олон эх сурвалжийн мэдээллүүдийг дахин дахин нягталж баримтжуулж, АТГ болон УEП -ын газарт нэмж баримт бүрдүүлж өгөхөд анхаарч ажиллах хоёрдугаар үe нь эхэлнэ. Одоогоор бид Монгол Улсын төсвөөс С.Бямбацогтын хамаарал бүхий компаниудаараа 281 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримт бүхий матeриалыг бүрдүүлж гүйцэтгэлийг нь нэхэн шаардаж буй. Мөн энэхүү албан тушаал эрх мэдлээ ашигласан үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстойг мөн шаардах болно. Магадгүй С.Бямбацогт энэхүү бүрдүүлсэн баримт бүхнийг эсэргүүцэх, бидний бүрдүүлсэн баримтыг эсрэг өөрийгөө болон хамаарал бүхий сүлжээгээ хамгаалах биз ээ. Бүх зүйл цаг хугацаатай, эрх мэдэл албан тушаал ч тэр цаг хугацааны зүйл. Тиймээс С.Бямбацогтыг нөлөөлөл бүхий албан тушаал эрх мэдлээ хүлээлгэн өгч байгаад шударгаар шалгуулж, хууль хяналтын байгууллагаар үнэн худлаа тогтоолгох ёс зүйтэй хүн гэж итгэнэ” гэжээ.