Н.Батбаяр: Хөгжлийн банкны гэх энэ шүүх хурлыг улстөрийн үйл ажиллагаа гэж дүгнэхээс өөр арга алга
Хөгжлийн банкны гэх тодотголтой шүүх хурал найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд 2016 онд Эдийн засаг хөгжлийн яамны сайд байсан Н.Батбаяр шүүгдэгчээр оролцсон юм.
Тэрбээр өнөөдрийн хуралдаанд ийн ярив. Би энэ шүүх хуралд оролцохоосоо өмнө “Бэрэн”-гийн асуудалд өөртэйгөө холбогдсон яллагдагч нарын дүгнэлтийг уншаад ирсэн.
Гэтэл өнөөдөр энэ хүмүүст зээл олгосон байдал чинь бусдад давуу тал олгосон байна гээд нэг хэсгийг нь яллаад, зээл авсан чинь улсад хохирол учруулсан байна гэж ялласан ийм хурлын ажиллагаанд сууж байгаадаа туйлын их харамсч байна. Өнөөдөр хувийн өмчтэй болсныхоо төлөө, зах зээлийн харилцаанд орсныхоо төлөө, иргэний харилцаанд орсныхоо төлөө эрүүгийн ял шийтгэл авах ийм хурал болж байгаад туйлын их харамсч байна. Шүүх хурлыг улс төрийн үйл ажиллагаа гэж дүгнэхээс өөр арга алга” гэв.