|

Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой

Хууль зүйн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлт болон хэргийн захиалагчийн талаар хэвлэлийнхэнд тайлбар өгөв.

Тэрбээр “Би 2016 онд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг худал шалгаж байна. Алдаа гарах магадлал өндөр, сайн хяна гэх агуулгатай бичгийг тагнуул болон прокурорынхонд явуулж байсан. Энэ хэргийн захиалагчийг хамгийн их шалгасан хүн Г.Эрдэнэбат. 2012 оноос Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Бүх юмыг Г.Эрдэнэбат прокурор өөрөө хийсэн. Нэгдүгээрт, гүйцэтгэх ажлыг шууд удирдаж, эрүүдэн шүүх ажиллагаа түүний гарын үсэгтэйгээр хийгдэж байсан. Хоёрдугаарт, мөрдөн байцаалтын ажилд хяналт тавьж байсан. Гуравдугаарт, Улсын яллагчийн үүрэг гүйцэтгэсэн.

Энэ асуудлыг Аюулгүйн зөвлөлөөр нууцаар хэлэлцэхэд хоёуланд нь Ц.Элбэгдорж Аюулгүйн зөвлөлийн гишүүн байсан. Энэ ажиллагаанд Монголын хуулийн байгууллагын буюу АТГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, Прокурорын ерөнхий газрын удирдлагууд бүгд оролцсон.

2016 онд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүхээр шийтгэсний дараа Улсын ерөнхий прокурор С.Зоригийн амийг хөнөөсөн захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Захиалгаар хүн хөнөөсөн гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг шийтгэчихээд захиалагчийг хайна гэж ямар юм байхав. Тэгэхээр хайх ажиллагаа нь үргэлжилж байгаа байх. Энэ хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлсэн. Энэ хоёр хүн суллагдах ёстой” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *