Шак бүх цаг үеийн хамгийн муу үнэлгээтэй кинонуудын нэгт тоглож байжээ

NBA-ын домог Шакил ОНил бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн тамирчдын нэг гэдэгтэй маргах хүн ховор. Тэрээр нийтдээ дөрвөн удаа NBA-ын аварга болж өндөр амжилттайгаар сагсан бөмбөгийн карьераа дуусгасан билээ. Харин энэхүү амжилтаа Шак кино урлаг руу хөрвүүлэх гэж оролдоод чадаагүй байна.

Тэрээр 1996 онд гарсан “Kazaam” нэртэй кинонд дүр бүтээж байжээ. “Kazaam” нь 5 мянган жилийн настай хүсэл биелүүлэгч бэрдийн тухай гардаг зөгнөлт, инээдмийн кино аж. Пол Майкл Глэйзерийн найруулсан тус кино нь “IMBb” сайт дээр 3.1/10 оноо авч бүх цаг үеийн хамгийн муу үнэлгээтэй кинонуудын нэг болсон юм. Мөн “Rotten Tomatoes” кино сайтад шүүмжлэгчид 5%, үзэгчид 20% оноо өгсөн байна. “Kazaam” нь 20 сая ам.долларын төсөвтэй бүтээгдэж, бокс оффисоос 18 сая ам.долларын ашиг олсон юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments