ҮЙЛ ЯВДАЛ: Монгол, Польш Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийнэ
Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр болох үйл явдлын тойм:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.
08.30-09.30 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Ажлын хэсгийн болон байнгын хороодын хуралдаан болно.
09.00 цагт: ГЕГ-т: Гаалийн байгууллага хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхантай уулзалт хийнэ. Энэ үеэр импортын барааны гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлнэ. Утас: 9914-5985.
09.30-17.00 цагт: БШУЯ-наас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс “1000 инженер-Ажлын байр-2023” өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгт Япон улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, дэд тэргүүн болон “Жайка” байгууллагын Могол дахь төлөөлөгчийн газрын дарга, БШУЯ-ны удирдах албан тушаалтан албаны хүмүүс оролцоно. Утас: 9971-0881.
10.00-13.30 цагт: “Туушин” зочид буудалд: “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх уулзалт болно.
10.30 цагт: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: Яруу найрагч Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэн шүүх хуралдаан болно.
15.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Польш улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Монгол-Польш улсын бизнес форум болно.