|

Ц.Хулан нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Ц.Хулан Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 10:30 цагт товлогдсон боловч хойшилжээ. Ерөнхий шүүгч Хөгжлийн банкны шүүх хуралд оролцож буй шалтгаанаар шүүх хурал ийн хойшилсон байна.

Эргэн сануулахад нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /12 хавтаст/ хэргийг шүүх өнгөрөгч гуравдугаар сарын 21-нд хүлээн авсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *