“Juul” компанийг электрон тамхидалтын тахал үүсгэсэн хэмээн 462 сая ам.доллароор торгоно

АНУ-ын шүүх вэйп үйлдвэрлэдэг “Juul” компанийг залуучууд дунд электрон тамхидалтын тахал үүсгэсэн гэж буруутган Калифорни, Колорадо, Иллиной, Массачусетс болон Нью-Йорк муж, Вашингтон ДС хотод 462 ам.долларыг нөхөн төлбөр болгон өгөхийг тушаасан байна.

Тус шүүх “Juul” компанийг хууль бусаар насанд хүрээгүй хүмүүст электрон тамхийг сурталчилсан хэрэгт буруутгажээ. Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Летита ЖеймсЭлектрон тамхидалтын тахалт үүсэхэд Juul голлох үүрэг гүйцэтгэсэн нь маргаангүй. Тус компани их хэмжээний хохирол учруулсандаа хариуцлагаа хүлээж, сурталчилгаа болон маркетинг хийх эрх чөлөөнд нь хатуу хориг тавина гэж хэлсэн байна.Тус компани ямар нэгэн буруу зүйл хийсэн гэж хүлээн зөвшөөрөөгүй ч торгууль төлөх тохиролцоог зөвшөөрсөн аж. Одоогийн байдлаар “Juul” нийтдээ 1 тэрбум гаруй ам.долларыг торгуульд төлөх болоод байгаа юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *