Сүхбаатар аймагт 11 настай хүүхэд мориноос унаж энджээ
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-нд Баруун-Урт суманд болсон хурдан морины морины давхилын үеэр 11 настай эрэгтэй хүүхэд мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ.
Улмаар хүүхдийн эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэж, тусламж үзүүлсэн боловч харамсалтай нь гэмтлээ даахгүй 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан байна.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах хувцсыг нь заавал өмсүүлж уралдаанд оруулах шаардлагатай. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ төлөө тухайн уяачид шаардлага тавьдаг байх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Тус хэрэг одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.