Айлчлалын үеэр дараах замуудыг түр хугацаанд хэсэгчлэн хаана

Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад энэ сарын 24-26-ны өдрүүдэд айлчилж буйтай холбогдуулан дараах замуудыг хэсэгчлэн хаана. Тодруулбал:

  • Наадамчдын гудамж,
  • Яармагийн зам,
  • Чингисийн өргөн чөлөө,
  • Энхтайваны гүүр,
  • Амарын гудамж,
  • Бага тойруу,
  • Их Тойруу,
  • Энхтайваны өргөн чөлөөний замуудыг хэсэгчлэн түр хугацаагаар хаана.

Иймд иргэд, жолооч та бүхнийг замын цагдаагийн албан хаагчийн зааврын дагуу хүлээцтэй хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриаллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *