Гэрээсээ төөрсөн долоон настай хүүг эсэн мэнд олж гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө

Гэрээсээ төөрсөн долоон настай хүүхдийг эсэн мэнд олсон тухай ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Бор-Өндөр багийн нутагт энэ сарын 24-ний 18:00 цагийн орчимд долоон настай эрэгтэй хүүхэд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авчээ.

Орой 23:47 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, урд шөнө 05:35 цагт хүүг хажуу айлын хашаанаас олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *