Африкаас Энэтхэгт авчирч нутагшуулсан ирвэс үхжээ

Энэтхэгийн Мадхяа Прадеш мужийн Куно үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Африкаас авчирч нутагшуулсан ирвэс үхсэн байна. Тус улсад 70 жилийн өмнө ирвэсийн төрөл устаж үгүй болсон. Харин 2022 онд Африкаас ирвэс авчран нутагшуулж эхэлсэн.

Гэвч өнгөрсөн нэг сарын хугацаанд шинээр нутагшуулсан ирвэсүүдийн хоёр нь үхсэн байна. Гуравдугаар сарын 27-нд Намибиагаас хамгийн анх авчирсан ирвэсүүдийн нэг нь бөөрний өвчний улмаас үхжээ. Харин Куно мужид эндсэн ирвэс хоёрдугаар сард Өмнөд Африкаас авчирсан 12 ирвэсийн нэг байсан аж. Зэрлэг ан амьтад судлаачид ирвэсийг дахин нутагшуулсанд ам сайтай байгаа ч бусад махчин амьтадтай өрсөлдөх чадвар муу байж магадгүйг онцолсон юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *