Жирэмсэн үеийн нойрны асуудал ба шийдлүүд

Жирэмсний хугацаа ахихын хирээр бие махбодид гарах өөрчлөлт нэмэгдэж шөнө унтаж амрахад улам бэрхшээлтэй болдог. Танд тохиолдож болзошгүй таагүй байдлыг даван туулахад дараах зөвлөгөөнүүд туслах болно.

1.Жирэмсний эхний үеэс эстроген дааврын нөлөөгөөр хамрын салст бүрхэвч хөөж хавагнан салс ялгаруулалт ихэссэний улмаас хамар битүүрэх : Унтахдаа орныхоо толгойгоо бага зэрэг дээшлүүлэх эсвэл бага зэрэг өндөр дэр дэрлээрэй. Зайлшгүй тохиолдолд эмчийн заавраар хамрын дусаалга хэрэглэж болно.

2. Хэвтэхэд цээж гашуу оргих болон хоолны шингэц муудах шинж төрөх: Ямар арга хэмжээ авах вэ? Тостой хурц хоол идэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Унтахаасаа гурван цагаас өмнө шингэц сайтай хоол идээрэй.

3. Хөлийн булчин бадайрах, шөрмөс татах: Хөлөө аажим жийж, хөлийнхөө шагайны үеэр хөдөлгөж, өлмийгөө дээш өргөж эргэлдүүлж хөдөлгөнө. Мөн хөлийн эрээн булчиндаа массаж хийж болно. Эсвэл хэдэн хором аажим хэмнэлээр алхаж болох юм байна.

4. Унтахад эвтэйхэн байрлал олох гэж бүх шөнөжин хөрвөөх: Хэрэв танд ийм асуудал тулгарвал хажуу талаараа харж хэвтээд хоёр хөлөө өвдөгөөр нь нугалаж дунд нь дэр ивээд үзээрэй. Илүү тухтай байхыг хүсвэл хэвлий доороо болон нурууныхаа ард дэр ивж болно. Эвсэл зориулалтын жинтүү хэрэглэж болно.

5. Шөнө халууцах, хөлрөх :Жирэмсний хугацаанд бодисын солилцоонд өөрчлөлт орсонтой холбоотойгоор ихэнх эмэгтэйчүүдэд амархан халууцах, хөлрөх шинж ажиглагддаг. Ийм байдал илэрвэл унтлагын өрөөгөө хэвийн үеийнхээс сэрүүн байлгаарай. Мөн усанд орж сэрүүцэж болно.

6. Орноосоо босоход бэрхшээлтэй болох: Жирэмсний хугацаа дөхөж ураг томрох тусам хэвлийн шулуун булчин хэт сунасан, хүндийн төв өөрчлөгдсөн зэргээс болж хэвтэж байгаад босоход хэцүү болдог. Энэ нөхцөлд орныхоо ирмэг тал руу нүүрээ харуулан эргэж хөлөө унжуулна. Дараа нь гараараа орон дээрээ тулж өндийж босоорой.

7. Агаар сайн нэвтэрдэг даавуун материалаар хийсэн ор хөнжлийн даавуу, унтлагын хувцас хэрэглээрэй. Нийлэг материалаар хийсэн хувцас нь агаар нэвтүүлэхгүй тул амархан чийгтэх бөгөөд хайрч дааруулдаг гэдгийг битгий мартаарай.

8. Жирэмсний хоёр дах гурван сарын сүүл хэсгээс эхлэн ураг эрс томорч эгц дээшээ харж хэвтэхэд доод хөндийн хураагуур судсыг дарсантай холбоотой зүрх дэлсэх, дотор давчдах шинж илэрдэг. Зүүн хажуугаараа хэвтэх нь дээрх таагүй байдал болон   цээж гашуу оргихоос сэргийлнэ.

9. Унтахын өмнө орондоо ороод ухаалаг утас ашиглах, телевиз үзэх зэрэг дэлгэцийн хэрэглээнээс татгалзаарай. Эдгээр нь нойргүйдэл үүсэхэд нөлөөлдөг.

Эх Сурвалж: www.healthcare.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *