Look of Today: Стилист Г.Шувуугийн 2000 оны үеийг санагдуулам ДОНЖТОЙ ТӨРХ
“Look of Today” булангаараа энэ удаа олон улсад 18-хан насандаа дизайнер, стилистийн чадвараараа үнэлэгдсэн донжтой, загварлаг стилист Г.Шувуу охиныг онцоллоо.
Тэрбээр “One size lab” брэндээ реппер Don Dior-той хамтран гаргасан бөгөөд удахгүй шинэ цуглуулгаа гаргах гэж байгаа тул тун завгүй ажиллаж байгаа ажээ.
Нэр, нас: Г.Шувуу, 21 настай
Ажил ба мэргэжил: Стилистээр хамгийн сүүлд “Юнител групп”-тэй хамтран ажилласан. Урлах эрдэм сургуулийн III түвшинд суралцдаг.
Өнөөдрийн хувцаслалтынхаа тухай: Дулааны улирал ирж байгаа тул гэгээлэг өнгөөр өнөөдрийн имиджээ бүрдүүллээ. Стилл нь 2000-аад оны эхэн үеийг санагдуулам.
Хувцаслалт танд хэр чухал вэ: Би хувцсаа анх хараад л өөрт тохирохоо мэддэг. Тэгэхээр хувцас бол миний хувьд маш чухал. Өөрөөр хэлбэл миний илэрхийлэмж юм.
Дуртай брэнд: Atoz, Michel and Amazonka, Kidult93, Gucci, Dior
Дуртай акссесиор: Сүүлийн үед чулуун бөгжнүүдэд дуртай болж байгаа.
Байнга биедээ авч явдаг зүйл: Цэнэглэгч, хумсны цавуу. Наадаг хумс учраас унах болгонд наадаг /инээв/
Таны бодлоор шүүгээнд байх ёстой хувцас: Цагаан цамц, цагаан, хар подволк, жийнсэн өмд төрөл бүрээс байвал их зүгээр байдаг.
Өнөөдөр амжуулахаар төлөвлөсөн ажил: Өнөөдөр миний төрсөн өдөр учраас найзуудтайгаа уулзаж тэмдэглэнэ.
Зорилго: Дэлхийн том брэндийн стилистээр ажиллах
Хобби буюу хамгийн их цаг зарцуулдаг зүйл: Инстаграмдаа зураг авах. Хоёр долоо хоног бүр зураг хийх хоббитой. Нэг зураг оруулахын тулд бүтэн нэг өдрийг ч зарцуулахад бэлэн байдаг. Хаана, хэзээ, ямар хувцас хослуулж, ямар будалт хийхээ маш сайн боддог. Энэ бол миний хобби болсон зүйл /инээв/
Чанартай хувцас эсвэл загварлаг хувцас: Загварлаг хувцас. Жишээлбэл, миний өмссөн даашинз 5000 төгрөгийн үнэтэй. Нас ахиад мөнгөтэй болохоороо мэдээж чанартай хувцас авна.
Инстаграм: shubuu_404
priligy 30mg price Approach of spontaneous pneumothorax in pediatric age
priligy without prescription Over time, your egg count will decrease, and endometriosis does tend to worsen