Мэдээ | Нийгэм | Онцлох мэдээ
“Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг болно
Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг дороос хүргэх зорилгоор “Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, тус өдөрлөг маргааш, нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26,27-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.
НЗДТГ-аас зохион байгуулж буй “Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгт:
- Нийслэлийн Аялал жуулчлалын газар;
- Нийслэлийн Боловсролын газар;
- Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар;
- Нийслэлийн Биеийн тамир, спортын газар;
- Нийслэлийн Нийгмийн даатгалын газар;
- Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар;
- Нийслэлийн Соёл урлагийн газар;
- Нийслэлийн Эрүүл мэндийн газар;
- Улаанбаатар театр ОНӨТҮГ;
- Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ;
- Монголын хүүхдийн урлан бүтээх төв;
- Нийгмийн хамгааллын тусгай төв;
- Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан;
- Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор;
- Улаанбаатар хотын музей;
- Соёлын төв өргөө;
- Монголын хүүхдийн ордон;
- Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ;
- Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо ХК;
- Улаанбаатар спорт менежмент ХК зэрэг байгууллагууд оролцоно.
Өдөрлөгийн үеэр иргэд дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний талаарх мэдээллийг авч, санал хүсэлтээ мөн өгөх боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС