Harrier маркийн автомашинтайгаа хаднаас унаж, бэртжээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын орчимт иргэн С-ийг эмнэлэгт хүргэхээр яваад суудлын автомашин нь эвдэрч, төөрсөн тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 02:45 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 38 настай, эрэгтэй О нь “Тоёота Хариер” загварын суудлын автомашинаар хаднаас унаж бэртсэн иргэн 34 настай эмэгтэй С-ыг эмнэлэгт хүргэхээр яваад төөрч, автомашин нь эвдэрсэн байсан тул тухайн хоёр иргэнийг авч сумын төвд хүргэн тус сум дахь сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгчээ.