С.Зориг агсны хэрэгт холбогдож, цагаатгагдсан Т.Чимгээ хохирлоо нэхэмжилнэ
Нийслэлийн прокурорын газраас дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээс ял оноосныг хэрэгсэхгүй болгосон.
Тэгвэл Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг хохирол нэхэмжлэх эсэх тухай хэвлэлд өгсөн тодруулгадаа “Хохирол нэхэмжлэлгүй яах вэ. Нотлох баримтаа бүрдүүлж байгаад Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаад явна даа” гэсэн байна.