СУДАЛГАА: Шарсан төмс сэтгэл гутралд орох эрсдэлт хүчин зүйл болдог

Шарсан хоол хүнс сэтгэлзүйн эрүүл мэндэд муу нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг шинэ судалгаа харуулжээ. БНХАУ-ын Ханжоу хотын эрдэмтэд шарсан хоол хүнс хэрэглэх, тэр тусмаа шарсан төмс их иддэг хүмүүс шарсан хоол иддэггүй хүмүүстэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг тусах магадлал 12 хувиар, сэтгэл гутралд орох эрсдэл 7 хувиар их байгааг илрүүлсэн байна.

Энэхүү эрсдэл нь залуу хүмүүс дунд хамгийн их ажиглагджээ. Шарсан хоол нь таргалалт, цусны даралт ихсэх гэх мэт бусад эрүүл мэндийн асуудлын эрсдэлт хүчин зүйл билээ. Судалгааг бичсэн эрдэмтэд “Эдгээр үр дүн нь шарсан хоолны хэрэглээ сэтгэлзүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судлах хэрэгтэй харууллаа” гэж дүгнэсэн байна. Гэвч шим тэжээл судлаачид тэрхүү судалгааны хариуг урьдчилсан хэлбэрээр гаргасан, шарсан хоол сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудалд хүргэж байна уу эсвэл сэтгэл гутрал, түгшилттэй хүмүүс шарсан хоол илүү идэж байгаа юу гэдгийг ялгаагүй гэжээ.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *