| |

ЦЕГ: Хүний амь хөнөөж, цогцсыг нь нуусан хэрэгтнийг 2.8 жилийн дараа илрүүллээ

Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сард “Иргэн Д 2020 оны наймдугаар сараас хойш сураггүй алга болсон” тухай мэдээллийг бүртгүүлжээ.

Уг мэдээллийг шалган шийдвэрлэх, эрэн сурвалжлах ажиллагааг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс явуулсан. Гэвч эрэн сурвалжилсан иргэн олдоогүй учир гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжилж буй иргэний амийг хөнөөсөн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын …тоотод нэгжлэг хийх саналыг Прокурорт хүргүүлэн зөвшөөрөл авсан.

Улмаар нэгжлэг хийх ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр прокурор, шинжээч эмч, криминалистикийн шинжээч нарыг оролцуулан явуулав. Нэгжлэгийн үеэр тус тоотын хашаанд байх хуучин жорлонгийн шороог ухахад даавуунд ороосон хүний цогцос гарсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М гэгч нь 2020 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед хохирогч Д-тэй маргалдан, улмаар амь насыг нь хохироож, О-той  хамтран түүний цогцсыг хашааныхаа жорлонд хийн булж нуусан болохыг тогтоожээ.

Хүний амь насыг хохироон, цогцсыг нь нуусан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган ийнхүү 2 жил 8 сарын дараа илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments