ҮЙЛ ЯВДАЛ: Үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг “Найз байя” аяныг зохион байгуулна

Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болох үйл явдлын тойм:

07:00 цагт: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нислэлгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийнэ.

08.30-12.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын  тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах боломжуудыг үйлдвэр эрхлэгч нарт танилцуулах сургалт, мэдээлэл өгөх үйл ажиллагаа болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЖДҮ-ийн газар/SME Agency of Mongolia хамтран зохион байгуулж байна. Утас: 9904-7909

09.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Уур амьсгалын ногоон сангийн хурал болж, тус сангийн санхүүжилтээр 2024-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тэргүүлэх салбарууд, тэдгээрийн төлөвлөгөө, оролцогчдыг тодорхойлон танилцуулна. Утас: 8803-8882.

10.00-11.00 цагт: УИД-ийн өмнөх талбайд: Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох “It Takes A World” кампанит ажлын хүрээнд “Найз байя” үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг үндэсний аяныг олон улсын “Дэлхийн зөн” байгууллага болон “Гэрэл плас медиа холдинг” зохион байгуулна. Утас: 9913-5626.

11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Хууль эцэслэн батлахад өгсөн саналыг УИХ-ын Тамгын газар хууль зөрчин, нууцалж буй талаар, уг мэдээллийг нээлттэй болгохыг УИХ-ын Тамгын газраас шаардаж, “Мэдэх эрхтэй” аян өрнүүлж “Цогц” хөгжлийн Үндэсний төвөөс мэдээлэл хийнэ. Утас: 9950-9057, 8904-1916.

11.40-12.00 цагт: Хил хамгалах ерөнхий газарт: Хилийн цэргийн 0288 лугаар ангил байлдааны туг гардуулах ажиллагаа болно. Байлдааны туг, үнэмлэх гардуулах ажиллагаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХЕГ-ын удирдлага, Хилийн цэргийн 0288 дугаар ангийн үе үеийн удирдлага алба хаагчид оролцоно

11.00 цагт: МҮЭ-үүдийн холбооны байранд: Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос “Шүүр ажиллагаа” болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна. Утас: 9914-9240, 9908-4077.

19.00 цагт: 4 дүгээр сард тохиодог олон улсын “Мэдээлэл, технологийн салбарын охидын өдөр”-ийг энэ жил “Digital skills for life” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг угтсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” уулзалт болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments