|

Netflix: К-драма ашиг өндөртэй байгаа учир нэмж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Netflix” компани ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.5 тэрбум ам.долларыг К-драма, кино, реалити шоу бүтээхэд зориулж хөрөнгө оруулна гэдгээ мэдэгджээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Тед Сарандос БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлтой Вашингтон хотод даваа гарагт (2023.04.24) уулзалт хийсний дараа энэхүү шийдвэрээ танилцуулсан байна.

Сарандос уулзалтын дараа Өмнөд Солонгост бүтээгдсэн “Squid Game, “The Glory”, “Physical:100” гэх мэт шоу кинонууд дэлхий даяар явагдаж буй соёлын давлагааг төлөөлж байна гэжээ. “Netflix” хамгийн анх Өмнөд Солонгосын кино салбарт 2016 онд 700 сая ам.долларын хөрөнгө оруулж, дараагаар 2021 онд 500 сая ам.доллар дахин төсөвлөсөн. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл тэрхүү хөрөнгө оруулалт нь дан ганц “Netlflix” бус Өмнөд Солонгосын кино контентын салбар болон бүтээлчдэд ирж буй том боломж хэмээжээ.

Эх сурвалж: CNN
Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *