Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудсыг тавдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн олгоно
Засгийн газрын тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтыг энэ сарын 22-ны өдрийн 10:00 цагт улс даяар нэгэн зэрэг авсан билээ.
Уг шалгалтад 32,600 шалгуулагч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд хариу нь тавдугаар сарын 4-ний дотор гарна гэдгийг албаныхан мэдээлсэн.
Тэгвэл Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудсыг тавдугаар сарын 5-ны өдрийн 15:00 цагаас хойш eyesh.eec.mn холбоосоор орж, хэвлэж авахыг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ.