|

Өнөөдөр Мэдээлэл технологийн салбарын охидын өдөр

Жил бүрийн 04 дүгээр сард Мэдээлэл технологийн салбарын охидын өдөр “Girls in ICT” арга хэмжээг ОУ-ын Цахилгаан холбооны байгууллага /ITU/ 2011 оноос эхлэн, уламжлал болгон тэмдэглэж ирсэн.
Энэ жилийн охидын өдрийг “Digital skills for life” уриалгын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам Харилцаа холбооны зохицуулах хороо, Woman Techmakers Mongolia коммунититай хамтран, мэдээллийн технологийн салбарт охидын оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшүүлэх, дэмжих зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн охидод мэдээлэл технологийн салбарын мэргэжил, онцлог, давуу талын талаар ойлголт мэдээлэл өгөх, цахим орчинд эрхээ хэрхэн хамгаалах талаар зөвлөх уулзалтыг өнөөдөр /2023.04.27/”-нд 19:00 цагт зохион байгуулах байна.
Уулзалтад И-Монгол академийн Системийн инженер Б.Гэрэлцэцэг зочноор оролцон, сурагч охидод өөрийн мэргэжил, эрхэлж буй ажлын талаар танилцуулах бол ХХЗХ-ны мэргэжилтэн Д.Дэлгэрмаа “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр илтгэл танилцуулж, харилцан яриа өрнүүлнэ.
Мэдээллийн технологийн салбарт хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил болох Back-end developer-ууд яг юу хийдэг, ямар онцлог давуу талтай болох, эмэгтэйчүүд ажиллахад ямар байдаг талаар сонирхолтой яриа өрнөх тул сонирхсон охид, эмэгтэйчүүд та бүхнийг “WTM Mongolia | GDG Ulaanbaatar” discord server https://discord.gg/qbCyxqPZ9k холбоосоор нэгдэж оролцохыг урьж байна.
Ярилцлага видео хэлбэрээр YouTube-д тавигдах тул үзэж амжихгүй бол Та https://www.youtube.com/@gdgwtmmongolia YouTube сувгийг дагаж, weekly meeting-үүдийн бүх дугаарыг сонсох боломжтой.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments